eZax виртуал


        eZax бол Улаанбаатар хот болон орон нутгийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгч, айл өрх, хүссэн бараа бүтээгдэхүүнээ онлайнаар худалдан борлуулах, худалдан авах боломжийг бүрдүүлсэн талбар буюу ОНЛАЙН ЗАХ юм.

        eZax хоёр хэлбэрээр оршино. Нэгдүгээрт, виртуал буюу хиймэл орчинд хэн боловч хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах орон зайд хувийн онлайн лангуу эзэмших боломжтой. eZax дахь таны худалдаа наймаа цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч 24 цагийн туршид тасралтгүй явагдана. Энэ гайхалтай биш гэж үү?

        eZax Бизнесийг Бизнестэй холбох B2B буюу Business to Business, Бизнесийг Хэрэглэгчтэй холбох B2C буюу Business to Consumer бизнес моделийг тус тус хэрэгжүүлэх юм. Бид юуны түрүүнд B2B бизнес моделийг хэрэгжүүлэх зорилгоор бөөний худалдаачдыг жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй онлайнаар холбож худалдааг хялбаршуулахыг зорьж байна. Хэрвээ та бөөний худалдаа эрхэлдэг бол member.ezax.mn хаягаар бүртгүүлж нэвтрэх нэр, нууц үг аваад өөрийн наймаа, төлбөр тооцоогоо ухаалаг гар утас ашиглан 7 хоногийн бүх өдрүүдэд 24 цагийн туршид борлуулалт хийх боломжтой.

Дэлгэрэнгүйг: http://online.ezax.mn/